Өнгөрөгч долоо хоногт зарим мэдээллийн хэрэгслээр ”Эрдэнэс Тавантолгой "компани лицензтэй талбайнхаа хэсгээс зарсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Тодруулбал, тус компани зургадугаар сарын байдлаар 288 сая ам.долларын өртэй. Өрөөсөө хагаслахын тудд лицензтэй талбайгаасаа “Макмахон ” гэх компанид зарсан гэсэн мэдээлэл гарсан байсан юм. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор ‘Эрдэнэс Тавантолгой ” компани мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд төрийн мэдлийн лицензтэй талбайнхаа хэсгийг зарсан гэдэг нь ор үндэсгүй худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдээлж байна гэсэн байна. Мөн Монгол Улсын стратегийн ордын эзэмшлийн талбайг зарах асуудал байдаггүй бөгөөд угаасаа байж болохгүй талаар онцолсон байна. ‘Эрдэнэс Тавантолгой ”компани нь толгой компани болох ”Эрдэнэс МГЛ ” ХХК-иар дамжуулан Хүний хөгжлийн санд тодорхой мөнгө төвлөрүүлснээс компанийн санхүүд түр зуурын хүндрэл учирсан нь үнэн гэнэ. Гэхдээ энэ нь Тавантолгой төслийг зогсоох шалтгаан болохгүй гэжээ. Ямартаа ч тус компаниас хэвлэлд гарсан дээрх мэдээллийг эрс үгүйсгэжээ.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )