Д.Ганхуяг сайд нүүрс шингэрүүлэх технологи, гүн боловсруулалтын чиглэлээр анхаарч ажиллана гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын газарт ажиллалаа. Агентлагийн удирдлагууд сайдад өөрсдийн бүтэц үйл ажиллагааны талаар танилцуулж, Ашигт малмалтын тухай хуулиас эхлээд эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа, кадастрын автоматжуулсан системийг цаашид хөгжүүлэн ажиллах зэрэг тулгамдаж буй асуудлаа сайдад ярилаа. Салбарын сайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд яамтайгаа байнгын холбоо харилцаа уялдаатай ажиллахыг онцлоод хэд хэдэн зүйлийг ажил хэрэг болгохыг чиглэл болгов. Тухайлбал, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дамжуулан худалдаж байгаад сайтар судалгаа хийх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Мөн гадаадын улс орнуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг судалж, бодит үр дүнг танилцуулахыг тус газрын дарга Г.Алтансүхэд үүрэг болголоо. Түүнчлэн Багануур, Шивээ- Овоогийн уурхайдын газарт өөр компани үйл ажиллагаа явуулж байгааг зогсоон стратегийн ордын мэдэлд авах нь зүйтэй гэв. Тэрээр, нүүрс шингэрүүлэх технологи, гүн боловсруулалтын чиглэлээр анхаарч нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах талаар илүүтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top