“Чалко” Овоотолгойгоос татгалзсан бололтой

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

“Айвенхоу Майнз” болон “Чалко” компани хоорондоо хувьцааны наймаа хийхээ больсон бололтой. “Айвенхоу Майнз”- ын хувьд хувьцааныхаа тодорхой хэсгийг “Чалко”-д худалдах гэрээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд байгуулсан. Үүний дагуу тус компанийн мэдэлд байдаг “Саусгоби Ресурзес”-ын хувьцааны 56- 60 хувийг “Чалко” эзэмших эрхтэй болсон. Гэхдээ гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлахтай холбоотой хууль батлагдсанаас болж “Саусгоби Ресурзес”-ын мэдэлд байгаа Овооттолгойг Хятадын компани авч чадахгүйд хүрсэн. Дараа нь “Саусгоби Ресурзес” Монголын Засгийн газарт энэ асуудлыг яаралтай шийдэхийг сануулсан мэдэгдэл хүргүүлж байв. Харин Овооттолгойн ордгой холбоотой шийдвэрийг эрх мэдэлтнүүд ойрын хугацаанд гаргахгүй гэж үзсэн учраас өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан гэрээгээ цуцалсан байна. Өөрөөр хэлбэл, Хятадын “Чалко” компани Овооттолгойгоос татгалзаж байгаа бололтой.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top