“SouthGobi Resoures” Цагаан толгойг зарахыг санаархав

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

 “SouthGobi Resoures” Цагаан толгойн эрчим хүчний нүүрсний орд дахь төслөө Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй «Modun Resources» компанид худалдах гэсэн нь амжилтгүй болсон гэж «Ройтерс» агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр канадууд Цагаан толгойн дажгүй нөөцтэй ордыг 30 сая ам.доллараар үнэлжээ.

Харин австраличууд «Чалко»-той холбоотой асуудлын улмаас татгалзсан хариу өгсөн байна. Өдгөө «“SouthGobi Resoures”» компани Хятад дахь томоохон төслүүдээ хумьж байгаа бөгөөд эдгээрт нь эрчим хүч, нүүрс боловсруулах чиглэлээр баталсан хөтөлбөрүүд багтаж буй аж.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top