“Aspire Mining ” Овоотод лицензтэй болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

 «www.menafn » сайтад мэдээлснээр Монголд коксжих нүүрсний хайгуул, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг «Aspire Mining Limited» компани Овоотын ордод тусгай зөвшөөрөл авсан байна. Тодруулбал тус компани «Овоот» төслийнхөө хүрээнд 5.7 мянган га талбайд хайгуул хийхээр Ашигт малтмалын газарт хүсэлт гаргасан бөгөөд энэ сарын эхээр МУ 017098 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй болжээ. «Aspire Mining Limited»-ийн хайгуулын хэсэгт багтсан талбай нь геологийн хувьд багагүй бэрхшээлтэй, уулархаг бүсэд багтдаг ч ихээхэн нөөцтэй байх боломжит газар юм. Тус компанийн хувьд Овоотын ордод 20 жил ажиллах хүсэлтэй байгаа, үүний дагуу «Овоот» төслийг боловсруулсан аж.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top