Баруун цанхиас болж Таван толгойн ажил удааширсан

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Тавантолгойн Баруун цанхийн хэсгийг ашиглалтад оруулах шаардлагатай байгааг онцолсон байна. Уг нь хоёр жилийн өмнө Баруун цанхид Стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендерийг зарласан ч өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй юм. Үүнээс хамаарч хэд хэдэн хүндрэлтэй асуудал тулгараад байгаа аж. Тухайлбал, «Эрдэнэс Таван толгой»-н хувьцааг олон улсад гаргах ажлыг 2013 он хүртэл хойшлуулсан нэг шалтгаан нь Баруун

цанхитай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, энд үйл ажиллагаа явуулснаар түүний үнэлгээг тогтоох бололцоотой болно. Гэтэл Таван толгойн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахад зөвхөн Зүүн цанхийн үнэлгээгээр гаргах шаардлагатай болж байгаа аж.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top