“Mining and Construction Mongolia 2012”олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Эрдэс баялгийн нөөц, хөгжлийн боломж бололцоогоороо дэлхий дахины хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн ихээр татах болсон Монгол улсад анх удаа уул уурхайн болон барилгын салбарын олон улсын үзэсгэлэн болж байна. Өнөөдөр нээлтээ хийсэн  “Mining and Construction Mongolia 2012” үзэсгэлэнд  Австрали, Канад болон Герман зэрэг 22 орны 190 компани байгууллагууд оролцож байгаа юм. Эдгээр олон улсын компаниудын 70 хувь нь цаашилбал ихэнх нь Монголд анх удаа айлчилж байгаа учир уг үзэсгэлэнд оролцож байгаа  болон хүрэлцэн ирсэн импорлогч компаниудын хувьд гадны шинэ үйлдвэрлэгч, бизнесийн шинэ түншээ олох, барилгын сүүлийн үеийн технологи бүтээгч нарийн мэргэжлийн инженерүүдтэй танилцах, туршлага солилцох боломжийг олгож байгаа аж. Үзэсгэлэнгийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, МҮХАҮТ-ын Дэд дарга М.Оюунчимэг, “Allworld Exhibitions” компанийн Азийн салбарын захирал Brendan Jennings нар оролцож үг хэллээ. Мөн Монгол улсад суугаа Элчин сайдууд оролцсон юм.
  Үзэсгэлэнг Allworld Exhibitions  групп зохион байгуулж байгаа бөгөөд  уул уурхай, зам барилгын салбаруудын үзэсгэлэнг хамтатгаснаараа онцлог болж байна. Үзэсгэлэн 2012 оны 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top