“Petro Matad” XX дугаар талбайд дахин таван жил хайгуул хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

“Petro Matad” компани газрын тосны XX талбайд хайгуул явуулах хугацаагаа таван жилээр сунгасан тухай proactiveinvestors. co.uk цахим хуудсанд мэдээлэв. Дээрх хугацаанд хайгуулын ажилд тус компанийнхан 47 сая ам.доллар зарцуулахаар байгаа гэнэ. Өмнөх онд явуулсан хайгуулын үр дүнд XX талбайд газрын тосны нөөц их биш бололтой хэмээн “Petro Matad”-аас мэдэгдэж байв. Гэсэн ч тэд талбайн хойд, өмнөд хэсэгт өрөмдлөг хийхээр төлөвлөжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Дуглас МакГей “Өмнөх зургаан жилд газрын тосны XX талбайд хөрөнгө оруулалт хийсэн. Бид хайгуулын ажлаа улам идэвхтэй хийхээр төлөвлөсөн, эзэмшлийн талбайн үнэ цэнэ өснө гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ. Сонирхуулахад, “Petro Matad” бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны IV, V талбайд мөн хайгуул явуулдаг.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top