Японы Аояама их сургуулийн профессор Нобуто Ивата манай улсын нүүрсийг өөрийн улсынхаа технологиор солихыг санал болгожээ. Тус улсад тохиолдсон цунамигийн улмаас цөмийи зарим байгууламж сүйрч, ихээхэн хэмжээний хор хөнөөл авчирсныг уншигчид санаж байгаа. Тиймээс Япончууд цөмийн цахилгаан станцыг хүчтэй эсэргүүцэж, эрчим хүчний өөр эх үүсвэр хайхыг уриалж байгаа ажээ. Өнөөгийн байдлаар Япончууд сэргээгдэх эрчим хүчинд суурилж дотоодын хэрэглээгээ хангах боломж муу байгаа учраас байгалийн хий, газрын тос, нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх замаар цөмийн цахилгаан станцын ашиглалтыг бууруулах бодлого баримталж байгаа юм байна.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )