«Уул уурхай болон монголчуудын амьжиргааны эх сурвалж» сэдэвт хурал болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

МУИС-ийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим, Японы Осакагийн их сургуулийн дэлхийн хамтын ажиллагааны төвтэй хамтран “Уул уурхай, нинжа болон монголчуудын амьжиргааны эх сурвалж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус хурал МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд болж байгаа юм.

Хурлыг Япон улсын шинжлэх ухааны КАКЕН-ий тэтгэлгээс санхүүждэг “Монгол Улсын Онги гол дагуух бүс нутгийн “нинжа” нарын судалгаа, малчид ба нийгмийн хамаарлыг анхаарах нь” сэдэвт төсөл болон МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль ивээн тэтгэжээ.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top