Индонезтой уул уурхайн салбарт хамтарна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй   Бүгд най­рам­дах Индонез улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдиоёонийг Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр Монгол Улс Индонез улстай нүүрсний экспортын бодлого, зохицуу­лалтын хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдиоёоно эрчим хүч, уул уурхай гээд эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орон Элчин сайдын яамд харилцан нээлттэй байхын чухлыг дурьдаад манай улс олон улсын энхийг сахиулах хүчний ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа бөгөөд энэ чиг­лэлээр бас хамтран ажиллах хүсэлтэй байна гэжээ.

А.Алт 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top