“Economist Intellingence Unit” олон улсын судалгааны байгууллагаас энэ онд эдийн засаг нь хамгийн хурдацтай өсөх 10 орныг нэрлэжээ. Монгол Улс энэ жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Энэ өсөлтөд ашигт малтмалаас олох ашиг хамгийн их нөлөөлсөн аж. Тухайлбал, зэсээс 580, нүүрснээс 920 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ гэсэн тооцоо гаргажээ.
Одоогоос хоёр жилийн өмнө уул уурхайн салбараас улсын төсөвт 900 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж байсантай харьцуулахад энэ нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )