АМГ-аас ашигт малтмалын есдүгээр сарын жишиг үнийн мэдээллийг гаргажээ. 2007 оны 88 дугаар тогтоолын дагуу нүүрсний үнийг БНХАУ-ын нүүрсний жишиг үнэд суурилан тогтоожээ. Үүнээс харахад металлургийн жоншны баяжмалын нэгж үнийг 2.6 хувиар өсгөн тооцож хэрэглэхээр болсон байна. Түүхий нүүрс чанарын үзүүлэлтээрээ 4000 хүртэлх илчлэгтэй бол 55.9 ам.доллар, 4000-5500 хүртэл 67.6, 5500-аас илүү бол 78.3 ам.доллар байхаар болжээ. Мөн боловсруулсан нүүрс тэр дундаа баяжуулсан 134.4, эрчим хүчнийх нь 58.5 ам.долларын үнэтэй аж.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоолд тус тус заасны дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний баримтлах жишиг үнийн мэдээллийг экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл, Олон улсын жишиг үнэ тогтоодог бирж, Монголбанкны болон зах ззэлийн үнийг баримтлан тогтоодог.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )