Оюутолгойн ажилчид ажил хаясан гэв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

 

Дөнгөж сая манай редакцийн утсанд Оюутолгойн 100 орчим ажилчин эсэргүүцлээ илэрхийлэн ажил хаясан гэж мэдээлэв.  Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн хэлж байгаагаар ажил хаялт өчигдөр өглөөнөөс эхэлсэн бөгөөд одоо болтол үргэлжилж байгаа ажээ.

Энэ талаар нутгийн иргэнээс асуухад  “Ажил хаясан гэж дуулаагүй. Харин ажилчид бөөнөөрөө архидан согтуурсан явдал гарсан. Улмаар архи уусан, үгүйг нь шалгаад сануулга өгсөн талаар бол дуулсан. Тэдгээр залуус тийм яриа гаргасан байх. Ер нь энд олон уурхайн компани бий.  Яг Оюутолгойн ажилчид мөн эсэхийг нь лавлаарай“ хэмээн ярилаа.

Эх сурвалжийн өгсөн энэ мэдээллийг манай сурвалжлах хэсэг тодруулахаар ажиллаж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top