Экспортын орлого буурчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

Нүүрс, төмрийн хүдрийн экспорт зогсох тал руугаа орсон нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс тодорхой харагдаж байна.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн сарын дунд үеийн байдлаар 1595.6 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Долдугаар сараас экспортын орлого огцом буурч эхэлжээ. Өнгөрсөн оны долдугаар сард экспоргын орлого 348.9 сая ам.доллар байсан бол энэ оны мөн үед 285 сая ам.доллар болж эрс буурсан байна. Харин өнгөрсөн сарын дунд үеэр 167.9 сая ам.доллар болжээ. Нийт экспортод нүүрс 44.6 хувь, зэсийн баяжмал 19.2 хувь, төмрийн хүдэр 12.1 хувь, боловсруулаагүй газрын тос долоон хувь, цайрын хүдэр, баяжмал 2.4 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.2 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 1.9 хувь, молибдений хүдэр ба баяжмал 0.9 хувь, үлдсэн 9.7 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top