“Саутгоби ресурс” компани захирлаа халлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Хятадын төрийн өмчит компани “Чалко”-д Овооттолгойн ордын хувьцааг худалдах 926 сая долларын гэрээ бүтэлгүйтсэнээр “Саутгоби ресурс” компани удирдлагуудаа сольсон юм. Компанийн шинэ захирлуудын зөвлөлийн даргаар Кэй Пристлиг томилсон. Ерөнхий захирал Петр Мередит болон Гүйцэтгэх захирлууд болох Эдвард Флод, Роберт Хансон нарыг халж, Пьерр Лебел, Андре Дипвелл, Гордон Ланкастер, Александр Молиней нар суудал дээрээ үлдээд байсан юм.

Өмнөх халаа сэлгээний үеэр албан тушаал дээрээ үлдсэн Гүйцэтгэх захирал /CEO/ Александр Молинейг өнөөдөр халжээ. Түүний оронд Rio Tinto Coal Australia-ийн Маркетингийн ерөнхий менежер Рос Троманс томилогдлоо.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top