Дархан аварга Б.Бат-Эрдэнийг анх УИХ-ийн гишүүн болж байхад Баабар мэтийн шооч хүмүүс инээдээ барьж ядан “Бөх хүн мулгуу байдаг юм” гэж байлаа. Тэгвэл тийм ч мулгуу эр биш болох нь жилээс жилд улам тод харагдсаар байна. Домогт Хэрлэн голынхоо урсгалыг өөрчлүүлэхгүй гэж тууштай тэмцсэн. Дараа нь Эзэн Чингисийнхээ гал голомт болсон нутгийнхаа газрын хэвлийг хамгаалж баячуудтай тулалдан амжилтанд хүрчээ. Мөн нийслэл хотынхоо утаа униарт сэтгэл зовинож нэг удаа “Хот маань ийм аймшигтай хог новштой, утаатай болсон нь улс төрчид бидний буруу” гэж уулга алдан бусад түшээдийнхээ дургүйг хүргэж байв. Ер нь нэлээд голыг нь олоод хэлчихдэг болсон байна шүү. Саяхан бас УИХ-ын чуулган дээр “Засгийн газар замбараагаа алдсан уул уурхайг цэгцэлж, нөхөн сэргээлтийг хийлгэх, лицензийг журамлах талаар хумсаа ч хөдөлгөөгүй” гээд хэлчихжээ. Ингэж хатуу атлаа шулуухнаар хамаг үнэнийг нь хэлдэг хүн төрийн ордон дотор тун цөөн байгаа. Сүүлийн үед ийнхүү хурц дайчин шүүмжээрээ улс төрд хүч үзэх болсон Б.Бат-Эрдэнэ сонгогчдынхоо өмнө нэр хүндээ ч овоо өсгөөд авлаа. Цаашид улам зоригтой, сайн “барилдах” бололтой. Өмнөх хоёр удаагийн сонгуулиар Хэнтийчүүддээ гангар шаазан аяга гардуулан, гуйж гувшсаар УИХ-д суусан зорилгоо тэр хэрэгжүүлж байгаа нь энэ ажээ.
О.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Баавар хужаа Экс П.Очирбаттай хамтарч олон банк дампууруулан идэж дээр нь Оюутолгойгоос 3 сая доллор хахуульд авч НЕПКО хэвлэлийн газартай болсон билээ Юун хүн доромжлох удахгүй шоронд шомбойх байж илүү яхщриа урт хэл нь хүзүүг нь аль хэдийн ороочихоод байхад.Цаашдаа Элбэгээтэй нийлж Зоригийгоо нухсанаа илчлэх асуудал босно Аштайхан бай
Бат - эрдэнэ гишүүн улс төрд байхад яахав одоо овоо зүгсэрсэн ямар ч байсан эх оронч маягтай шүү
сайн байна,урагшаа