Хятад 900 нүүрсний уурхайгаа долоон жилийн хугацаатай хаав

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

ӨМӨЗО-ны нүүрсний 900 уурхай, бусад 2000 уурхайг долоон жилийн хугацаатайгаар хаах болсон тухай Шинхуа агентлаг мэдээлжээ. Тус бүс нутаг нь нүүрс болон бусад газрын ховор элемент зэрэг эрдэс баялгаар баялаг юм. 2005 оны эцсээр нүүрсний уурхай 500- аас 1300 болтлоо огцом өссөн тул ийм шийдвэр гаргахад хүрсэн бололтой. ӨМӨЗО нь хил залгаа Шанси мужаас илүү нүүрсний нөөцтэй нь батлагдаж 2010 онд тус бүс нутгийнхаа хамгийн их нүүрс үйлдвэрлэгч болсон байна. Мөн энэ бүсээс өнгөрсөн онд 990 сая тонн нүүрс гаргасан байна.

А.Алтан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top