Амлалт нэхэх ард түмний холбооноос энэ сарын 22-ны өдөр ээлжит жагсаал, цуглаанаа зохион байгуулна. Өлсгөлөн зарлаж, галзуу хүнд гэрээ дайруулж тэмцсэн тэд энэ удаад хүчээ зузаатган жагсах юм байна. Амлалт нэхэх ард түмний холбоо Н.Энхбаярын санаачилсан "Эх орон тусгаар тогтнол шударга ёс" хөдөлгөөн нэгдээд байгаа. Тэгэхээр тэдний зам нийлсэн болж таарах нь. Ард түмний их хуралдайгаар зөвхөн УИХ, Засгийн газрын гишүүдээс амлалтыг нь нэхээд зогсохгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр т МАХН нэрийг өгөх шаардлага тавина гэж эх сурвалж мэдээлж байна. Мөн Н.Энхбаяр энэ үеэр анх удаа жагсагч, тэмцэгчийн дүрээр ард түмний өмнө гарч үг хэлж, тэнд цуглагсдыг "Даргална" гэсэн мэдээлэл байна.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Н:Энхбаяраас мөн их юмда.Аргачзгзй пэ тззний чигчий хуруунд нь ч хүрэхгүй амьтас юм чинь.
Нүднии булаай
Яаг харгдаач