“MINExpo 2012” үзэсгэлэн амжилттайгаар үргэлжилсээр байна. Энэхүү үзэсгэлэнд нэгэн төхөөрөмж олны сонирхлыг ихээр татаж буй гэнэ. Учир нь 2010 онд Чили улсын уурхайд томоохон осол гарч дэлхий дахиныг шуугиулж байсан билээ. Чилийн Копьяпо хотоос 50 км зайд орших уурхайд нуралт болж газар доор 620 гаруй метрийн гүнд Чилийн 32, Боливийн нэг иргэн дарагдаж үхэл амьдралын зааг дээр байсан. 69 хоногийг газрын гүнд өнгөрүүлж итгэл найдвар өвөрлөн, амьдралын төлөө тэмцсэн хүмүүсийг дөрвөн метр өндөртэй, 54 сантиметрийн голчтой “Феникс” төхөөрөмжөөр нэг нэгээр нь гаргаж амийг нь аварч байжээ. Уг төхөөрөмж газрын гүнд байсан иргэдийн амийг аврах зэвсэг болсоныг тухайн үеийн аврагчид ярьж байсан түүхтэй. Энэхүү гайхалтай төхөөрөмж “MINExpo 2012” үзэсгэлэнд ирсэн зочдын анхаарлыг яахын аргагүй татаж байгаа гэнэ.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )