10 тэрбумаас доош дүнтэй тендерт гадны компанийг оруулахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Тендерийн хуулийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулагдлаа. Төрийн  болон  орон  нутгийн  өмчийн  хөрөнгөөр  бараа, ажил  үйлчилгээ  худалдан  авах  тухай  хуульд  нэмэлт  өөрчлөлт  оруулах  гэж  УИХ-ын Төсвийн  байнгын  хорооноос  өчигдөр энэхүү нээлттэй  сонсголыг  зохион  байгуулсан  юм.  УИХ-ын  гишүүд, хуулийн төслийг санаачилсан ажлын  хэсэг,  яам,  агентлаг,  компаниудын  төлөөлөл нээлттэй сонсголд  оролцож  саналаа хэллээ. Сонсголын үеэр хамгийн гол сэдэв  “10 тэрбумаас  доош  өртөгтэй  тендерт  гадны  компанийг  оруулахгүй  гэсэн  заалт  буруу.  Уг  заалтаар  дотоодынхныг  дэмжиж  байгаа  нь  сайн  боловч  нөгөө  талаар  гадныхантай  өрсөлдөх  боломж  олгохгүй  байна" гэх тайлбар гарлаа. Энэхүү заалт нь маргаантай сэдэв мөн боловч дотоодын компаниуд дотооддоо өрсөлдөх боломжийг олгох ёстой, тиймээс заалтыг хэвээр нь батална гэх санал ноёрхож байв. Мөн техник,  эдийн  засгийн  үндэслэл гаргаагүй төслийг УИХ-аар батлахгүй байх талаар заалт оруулах санал гарч байсан. Тендерийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байна.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top