АНУ-ын тэргүүлэгч нүүрсний “Пийбоди энержи” компани МУУҮА-тай хамтран “Corporate” зочид буудалд үйл ажиллагаагаа танилцуулж, гишүүнээр элсэж буйгаа зарлалаа. Нүүрс олборлодог энэхүү компани сар бүр зохиогддог ассоциацийн өдрийг зохион байгуулж буй нь энэ аж. Энэ үеэр МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаа гуай хэлэхдээ “Сар бүр зохион байгуулдаг ассоциацийн өдрийг өнөөдөр хийж байна. Өмнөх сар “Дисковер Монголиа” чуулга уулзалт давхцсан учир хийж чадаагүй. Энэ сар харин олон шинэ уул уурхайн компаниудыг элсүүлж байгаад баяртай байна. Тэр дундаа “Эрдэнэс таван толгой” ХК, “Пийбоди Энержи”, “Би Си Эм Эм”, “Траверс Ресурс” зэрэг томоохон байгууллагууд гишүүн болж буй нь сайшаалтай байна” хэмээсэн юм. Энэхүү ассоциацийн өдөр шинээр элсэж буй байгууллага бүр өөр өөрсдийн танилцуулгаа хийсэн нь уул уурхайн салбар манайд хэдийнээ нээлттэй болсон гэдгийг харуулж буй хэрэг.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )