Жоншны нөөц 60 сая тоннд хүрнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

 Монголын эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй "Бэрх уул" хувьцаат компани Хэнтий аймгийн Дэлгэрхаан дахь жоншны ордын нөөцөө Ашигт малтмалын газраар шинэчлэн баталгаажуулжээ.

Тус газрын Мэргэжлийн зөвлөл В+С зэргээр тооцоолон 50.52 хувийн CaF2 агуулгатай 2.3 сая тонн хайлуур жоншны нөөцтэй гэж үзсэн байна.

Өнгөрөгч онд "Бэрх уул"-ын томоохон хувьцаа эзэмшигч "Micromine" компанийнхан өрөмдлөг хийснээр нөөцийн хэмжээг тооцоолон Ашигт малтмалын газарт танилцуулсан аж. Энэ нь Монголын жоншны хамгийн том орд Дэлгэрхааныг сэргээн босгох төсөлд чухал түлхэц боллоо хэмээн тус компанийн хувьцаа эзэмшигчид үзэж буй гэнэ.

Монголын жоншны хүдрийн агууламж 30 хувьтай байдаг бол Дэлгэрхааны ордын агууламж үүнээс өндөр аж. Одоогийн байдлаар Монголд 16 сая тонн жоншны нөөц тогтоогдоод байгаа бөгөөд цаашид 60 сая тоннд хүрэх боломжтой гэнэ.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top