Чалько “Винсвей Холдинг” компаний хувьцааг худалдан авах гэрээгээ цуцалжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч, төрийн өмчит компани “Чалько” Монголоос кокжсжих нүүрс экспортлогч “Винсвей Холдинг” компанийн  хувьцааны 30 хувийг 308 сая ам.доллараар худалдаж авах гэрээгээ цуцалжээ. Гэрээг өнгөрсөн есдүгээр сарын 30 хүртэл түр хойшлуулсан байсан боловч салбарын албаны хүмүүсээс зөвшөөрөл авч чадаагүйгээс цуцлагдсан тухай “Чалько” компани өчигдөр Хонконгийн Хөрөнгийн биржид гаргасан мэдэгдэлдээ дурьджээ.

Монголын нүүрсний экспортлогч компанийн хувьцааг худалдаж авах гэсэн Бээжинд төвтэй Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч компани “Чалько”-гийн хоёр дахь оролдлого ийнхүү бүтэлгүйтжээ.

 

Тус компани өнгөрсөн есдүгээр сард мөн л Монголд нүүрсний томоохон төслүүд хэрэгжүүлж буй “Саутгоби ресорс” компанийн эзэмшлийн 59 хувийг худалдаж авах гэрээнээс татгалзсан юм.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top