МХЕГ Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нутагт ашигт малтмал олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулж байгаа 39 аж ахуйн нэгжүүдийн хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн акт, дүрэм журмын мөрдөлт, стандартын хэрэгжилтэд шалгалт хийжээ.
Шалгалтаар 206 зөрчил илэрснээс 72-ыг нь газар дээр нь арилгуулсан бол 89 заалттай долоон албан шаардлага, 24 заалт бүхий долоон улсын байцаагчийн актаар долоон аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Дээрх байгууллагуудаас 25 сая орчим төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд хууль бусаар олборлосон 485.5 гр алт хураан улсын орлого болгожээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )