“Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн хэсэгт хоёр дахь уурхайгаа нээж, хөрс хуулалтын ажлаа эхлэхээр болжээ. Тус компани 2010 онд Цанхийн зүүн талбайд эхний уурхайгаа нээж байсан бол хоёр дахь уурхайгаа ийнхүү эхлүүлж байгаа аж. Уурхайг нээснээр УИХ-аас гаргасан 40,39 дүгээр тогтоолууд бүрэн хэрэгжих боломжтой боллоо. Хоёр дахь ордыг нээснээр эдийн засгийн шинэ боломжууд бий болж, төсөвт орох орлого нэмэгдэх чухал нөлөөтэй билээ. Цанхийн баруун талбайд нь ойролцоогоор 1.2 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэйгөөс 65 хувь нь сайн чанарын коксжих нүүрс байх боломжтой аж. Хөрс хуулалтыг эхлүүлснээр ирэх онд 1-2 сая тонн нүүрс олборлож экспортлох боломжтой бөгөөд 2017 онд жилдээ 20 сая тонн олборлох хүчин чадалд хүрнэ гэж тооцоолжээ. Цанхийн баруун, зүүн талбай зэрэг ашиглалтад орсноор 40-50 сая тонн нүүрс олборлож экспортод гаргах боломж бий болох гэнэ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани ирэх ондоо багтаж Монголын Хөрөнгийн бирж, Хонгконг болон Лондонгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах юм байна.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )