Өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн гурван жилийн дотор монголын эдийн засаг огцом өссөн нь уул уурайн салбар хөгжсөнтэй холбоотой. Гадаад худалдаанаас орох орлогын 94 хувийг уул уурхайн түүхий эд эзэлж байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 87 хувийг эзэлж байгаа нь вальютын урсгалыг нэмж 14 тэрбум ам.долларт хүргээд байна.
Гэвч төсвийн буруу зарцуулалт бодлогоос болж энэ их орж ирж буй хөрөнгө үлдэхгүй хийсвэр байгаад байна. Хэрвээ хөрөнгө оруулагчид хөрөнгөө татвал манай улс хоосон үлдэнэ. Тиймээс шинэ Засгийн газартай хамтарч нягт холбоотой ажиллан уул уурхайгаас орж ирэх хөрөнгийг зөв зохистой ашиглах, үр ашигтайгаар дэд бүтэцтэй, тогтмол орлоготой иргэдтэй, эдийн засгийн зөв бодлоготой төрөлжсөн эдийн засгийг бий болгох юм” гэлээ. Монголбанкны ирэх оны мөнгөний бодлогод баримтлах үндсэн чиглэлийн төслөө Засгийн газарт өргөн бариад байгаа аж.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )