“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн гомдлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

    Дорнод аймгийн Мэнэнгийн талд газрын тосны үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компанийг Баянзүрх дүүргийн шүүхээс байгаль орчинд хохирол учруулж, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйг тогтоож 1,3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулах шийдвэр гаргасан. Гэвч тус компани үүнийг үндэслэлгүй хэмээн үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Харин уг гомдлыг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан учир Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байсан билээ. Уг гомдлыг энэ сарын 4-нд буюу ирэх пүрэв гаригт хэлэлцэхээр болжээ. Хуралд илтгэгч шүүгчээр Д.Тунгалаг оролцох юм байна.

 А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top