500 гр алт хураан авч улсын орлого болгожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 03

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нутагт ашигт малтмал олборлох, баяжуулж буй аж ахуйн нэгжүүдийн хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн акт, дүрэм журмын мөрдөлт, стандартын хэрэгжилтийн байдалд шалгалт хийжээ. 

Шалгалтад 39 байгууллага, 80 орчим инженер техникийн ажилчин хамрагджээ. 

Шалгалтын үеэр 206 зөрчил илэрч 72-ыг нь газар дээр нь арилгуулан, 89 заалттай долоон албан шаардлага, 24 заалт бүхий долоон улсын байцаагчийн актаар долоон аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. 

Үүнээс гадна 25 сая орчим төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олборлосон 485.5 гр алтыг хураан авч улсын орлого болгожээ.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top