Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдын санаачилгаар удирдах ажилтны шуурхай хурлаа ажлын бус цагаар хийж байхаар тогтжээ. Өнгөрсөн хугацаанд салбарын шуурхай хурал даваа гараг бүрийн 09.30 цагт эхэлж, хоёр цаг орчим хуралддаг байсан бол 2012.10.01-нээс эхлэн даваа гараг бүрийн 17.00 цагаас эхэлдэг болж байгаа юм. Ингэснээр ажлын цагаа удирдах ажилтнууд бүрэн ашиглаж, төрийн албан хаагчид ажлын өндөр ачааллын өдөр иргэдэд бүтэн цагаар үйлчлэх боломж бүрдэж байгаа аж.
Тус яамны удирдах ажилтны шуурхай шуурхай хурлаар газар, хэлтэс, харъяа нэгжүүд өнгөрсөн долоо хоногийн ажлаа тайлагнаж, ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөн хэлэлцдэг бөгөөд салбарын хэмжээнд тулгамдаж буй онцгойлон анхаарал хандуулах цаг үеийн шинжтэй асуудлуудыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэдэг юм байна.
Шуурхай хуралд яамны газар, хэлтэс, албад, үндэсний хороод, харъяа байгууллагуудын бүх удирдах албан тушаалтнууд биечлэн оролцож, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаас үүрэг чиглэл авч ажилладаг байхаар болжээ.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )