Дорнод аймгийн Мэнэнгийн талд газрын тосны үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компанийг Баянзүрх дүүргийн шүүхээс байгаль орчинд хохирол учруулж, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйг тогтоож 1,3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулах шийдвэр гаргаад байсан. Харин тус компани шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Ийнхүү гомдлыг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан ч Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байв. Гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэхээр болжээ. Хуралд илтгэгч шүүгчээр Д.Тунгалаг оролцоно.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )