Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс худалдан авалтаа багасгаж, дотоодын олборлогчид нь бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулаад байгаа. Энэ нь нүүрсний экспортоо 100 хувь тус улсад даатгадаг манай улсын хувьд том цохилт болсон. Нэг үгээр хэлэхэд манай улсын энэ салбарын гадаад худалдаа гэдэг тэр чигээрээ хятадын нүүрсний эрэлтээс шалтгаалдаг. Ийнхүү хамгийн том хэрэглэгч нь эрэлтээ багасгаснаас шалтгаалаад дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 120-85 ам.доллар болтол унасан билээ. Энэ нь сүүлийн жил гаруйн хугацаан дахь доод цэгрүү дөхөж байгаа юм.
Хэдийгээр хүйтний улирал ойртож, үнэ бага зэрэг сэргэх хандлагатай байгаа ч улирал дуусах үед эргээд буурах магадлал өндөр байна. Худалдан авалт ч мөн бага хэмжээгээр нэмэгдсэн ч үнэд төдийлөн нөлөөлж чадахгүй байгаа нь харагдлаа.
Хятадын ирэх оны нүүрсний импорт танагдах нь тодорхой болсон. Дотоодын компаниудын нүүрсний нөөц хангалттай байгаа нь үүнд шууд нөлөөлж байгаа аж. Тиймээс манай улсын хувьд өөр ямар нэг гарц хайж олох шаардлага тулгараад байна гэж хэлж болох юм. Нөгөөтэйгүүр олборлолтоо багасгах нь үргүй зардлаас сэргийлнэ гэж шинжээчид сануулж байна.
Mining.mn
Сэтгэгдэл ( 0 )