Хайрганы карьерийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад шалгалт хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас хайрганы карьерийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад шалгалт хийж, 5 компаний тусгай зөвшөөрлийг цуцлах  мэдэгдэл хүргүүлсэн тухай мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар тус байгууллагын байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын геологи уул, уурхайн хяналтын хэлтсийн дарга Ц.Нямдоржоос тодруулахад “Шалгалт өнөөдрөөс эхэлж байгаа. Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хайрганы карьерийн үйл ажиллагаа эрхэлдэг 17 орчим компанид шалгалт хийнэ. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн эсэхийг шалгана. Шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Одоогоор тусгай зөвшөөрөл бид цуцлаагүй” хэмээлээ. 

Minig.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top