Оюутолгойн гэрээний асуудлаар халз мэтгэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

Энэ сарын 8-н буюу ирэх даваа гарагт 12.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар Оюутолгойн гэрээний асуудлаар халз мэтгэлцэнэ.

Өнгөрсөн есдүгээр сарын 19-нд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батцогт, О.Баасанхүү, Х.Болорчулуун нар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийж байх үеэрээ УИХ-ын гишүүн С.Ганбаатар С.Баярцогт гишүүнийг халз мэтгэлцээнд урьсан юм.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top