Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

11.00-14.00 цагт АТГ-аас “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг “Элит” төвийн хурлын танхимд зохион байгуулна.

09.00 цагаас Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн О.Бумбаяр, Ө.Чулуун-Эрдэнэ нарыг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүнэ.

10.30 цагаас Хүний эрхийн үндэсний комиссоос ”Уул уурхайн бизнес ба хүний эрхийн тулгамдсан асуудал” сэдвээр мэдээлэл хийнэ.

9.30 цагаас Шинэ тулгар ардчилсан орнууд дахь сонгуулийн сорилтууд: Ази,Арабын орнуудын туршлагаас хуваалцах нь" сэдэвт олон улсын семинар Гадаад харилцааны яаманд эхэлнэ

11.00 цагаас Төрийн мэдээллийн танхимд Монгол Улсын төсвийн ил тод байдлыг хангах “Төсөв-2013” медиа компанит ажил эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Уг хуралд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр болон “Монгол масс медиа” группын захирал А.Амундра, “News” агентлагийн захирал Б.Тэмүүлэн нар оролцоно.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас “А” танхимд, “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд, УИХ-д Монгол ардын намаас сонгогдсон гишүүдийн хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд тус тус болно.

14.00 цагаас Төрийн ордны “А” танхимд  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан

15.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдана. 

08.00 цагаас Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан эхэллээ.

-С.Ганбаатар, С.Баярцогт нарын халз мэтгэлзээн хойшилжээ. Энэ талаар С.Ганбаатар гишүүн мэдээлэл хийнэ.

12.00 цагаас МАХН төв байрандаа хэвлэлийн хурал хийнэ. Хурлаар орон нутгийн сонгууль болон намд орж гарч байгаа гишүүдийн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

11.00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд Дархлаажуулалтын 10 хоногийн нээлт болно. Энэ жилийн уриа нь: Улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлье

11:00 цагаас Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл Монгол улсын Өмнийн Говь дахь Рио Тинтогийн Оюу Толгойн уурхайг хангах усны нөөц байхгүйг хүлээн зөвшөөрсөн атлаа 900 сая ам.доллар бүхий санхүүжилтийн багц болон 1 тэрбум хүртэлх улс төрийн эрсдлийн даатгал хийх шийдвэрийг энэ 11 дүгээр сард гаргах гэж байгаа тухай болон бусад асуудлын талаар Оюутолгойн хяналт ТББ, бусад байгууллагаас мэдээлнэ.

-Монгол улсад 2012 оны эхний 9 сард бүргэгдсэн гэмт хэрэг, эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Өнөөдөр ЦЕГ-ын хурлын танхимд 13.00 цагт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top