“Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээ болно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

“Авлигатай тэмцэх газар”-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг өнөөдөр 11.00-14.00 цагт “Элит” төвийн хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэн, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат нар оролцох аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top