Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчид яг одоо Төрийн ордны гадна жагсаж байна. Тэд хохирол барагдуулах тал дээр төрөөс анхаарал хандуулахгүй байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв. Хэдийгээр жагсагчид бүл цөөн байгаа ч ордны баруун болон зүүн талын хаалгыг тагласан бөгөөд машин оруулахгүй байгаа юм. Тэд банкны хүүгээр бодвол 70 тэрбум төгрөг биш 200-гаад тэрбум төгрөг нэхэх ёстой, мөнгөө авмаар байна гэх мэтээр өөрсдийн санаа бодлыг хэлж байлаа.
ХЗХ-дын талаар эргэн сануулахад 2006 онд хадгаламж, зээлийн хоршоод эхнээсээ дампуурсан. Улмаар 26 хоршооны 8000 гаруй хүн хохирч байсан түүхтэй. 2008 оноос өмнө хохирогчдын мөнгийг 100 хувь барагдуулж дуусгах шүүхийн тогтоол гарсан ч өнөөдрийн байдлаар төр 50 орчим хувийг барагдуулаад байгаа юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )