МУГЖ Ц.Төмөрбаатар 60 насны босгон дээр удам залгах хүүтэй боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

Алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн хүү жүжигчин Ц.Төмөрбаатар 60 эргэм насандаа нуган үртэй болжээ.

СУИС-д багшилж байхдаа оюутнуудынхаа дундаас өөрөөсөө 10 гаруй насаар дүү бүсгүйг амьдралынхаа ханиа болгосон гэдэг. Тэд найман жилийн өмнө анхны охиноо өлгийдөн авч байсан бол  залуу гэргий нь хэдхэн хоногийн өмнө нярайлж, хосууд хүүтэй болжээ. Ийнхүү МУГЖ Ц.Төмөрбаатар 60 насны босгон дээр удам залгах хүүтэй боллоо.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top