”Улаанбаатар би чамд хайртай” Ухаалаг гар утасны видео наадам 2012

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

1. СЭДЭВ
1.1 Наадамд бүртгүүлсэн оролцогч бүр "ухаалаг гар утсаар" дараах сэдвүүдээр чөлөөт видео бичлэг хийж оролцоно.      
 
1.2 Кино. Улаанбаатар хотын эргэн тойронд болж буй хөгжил цэцэглэлт, нийгэмд тулгарч буй том жижиг асуудал, таны сэтгэлийг зовоож эсвэл баярлуулж буй хотын бодлого.
Жишээ нь: түгжрэл, харилцаа, соёл, авилгал, зам засвар . . .
Эх нутаг, нийслэл хот, аав ээж, эмээ өвөө, төрж өссөн хороолол, хайрт хань, гэр бүл эсвэл  хэн нэгний хайрын түүхийн тухай.
 

1.3 Баримтат кино. Улаанбаатар хотын өөрчлөлт, цэцэглэлт, сэргэн мандалт, хүмүүсийн харилцаа, соёл гэх мэт таны сэтгэлд буюу нүдэнд дээр тань өөрчлөгдөж буй бүхний тухай.

1.4  Реклам. Хэдхэн хормын хугацаанд Улаанбаатар хотоо эсвэл хотынхоо ямар нэгэн үнэт  зүйлсийг рекламдах. Улаанбаатар би чамд хайртай наадмын ЛОГО-г рекламдах.

1.5 Видео клип. Наадамд оролцогч ямар нэгэн дуу, хөгжим сонгож түүндээ зориулан дүрсжүүлнэ. Бүжиг, дуу, шүлэг байж болно.
Жишээ нь: Хийморь тэтгэсэн Улаанбаатар, флаш моб, явах цаг боллоо . . .

1.6  Гэрийн бичлэг. Наадамд оролцогч гар утсаараа хамгийн энгийн бичлэгээ хийж оролцож болно. Өөрийн болон бусдын ажил, амьдрал, гэр бүл, амьтан гэх мэт.
 
 
2. ЖУРАМ БОЛОН ШААРДЛАГА
2. 1    Сонгосон сэдэвээрээ зөвхөн "УХААЛАГ УТАС" ашиглан наадамд оролцох.
Жишээ нь: I phone, Galaxy S, HTC8, IEOSX5 . . .
2.2    "УЛААНБААТАР БИ ЧАМД ХАЙРТАЙ" сэдвийн хүрээнд бүтээлээ хийх.
2.3    Ямар нэгэн мэргэжлийн ЗУРГИЙН АППАРАТ АШИГЛАХГҮЙ байх.
2.4    Бүтээлийнхээ өмнө НААДМЫН ЛОГО, БҮРТГЭЛИЙН ДУГААР хоёрыг байрлуулах.
2.5    Оролцогч бүр бүтээлдээ НЭР өгөх.
2.5    Зохион байгуулагчаас өгсөн МАНДАТЫГ наадмын  хүрээнд тогтмол зүүх.
 
3. ФОРМАТ БОЛОН ХУГАЦАА

3.1    Сонгосон бүтээлүүдийг доор заасан форматаар хийх:
А. Ухаалаг гар утас
B. HD формат
C. Дүрсний эвлүүлэг хийсэн байх
D. Дууны чанар сайн байх
E. 3.2-т заасан хугацааг барих

3.2    Сонгосон бүтээлүүдээ доор заасан хугацаанд хийх:
А. Кино    5-7 минут
B. Баримтат кино    5-7 минут
C. Реклам    30-60 секунд
D. Видео клип    3-5 минут
E. Гэрийн бичлэг    1-3 минут

 

4. ШҮҮЛТ
4.1    Наадамд оролцож буй бүх бүтээлийг 2012 оны 10-р сарын 20 хүртэл бүртгэж авснаас хойш нийт бүтээлүүдийг 2012 оны 10 сарын 21 өдөр www.facebook.com/ubiloveyou гэсэн сайт дээр байрлуулж 2012 оны 10 сарын 28 өдөр хүртэл СЭДЭВ БҮРД хамгийн их LIKE авсан бүтээлийг шилдэг бүтээлээр шалгаруулна.
 
 
5. ШАГНАЛ
5.1    Хамгийн их санал авсан шилдэг бүтээл 5,000,000 төгрөгний шагналтай.
5.2    G-Mobile - c УХААЛАГ ГАР УТАС мөн 10GB ДАТА ЭРХ.
5.3    Засаг даргын нэрэмжит шагнал.
5.4    Зохион байгуулагчийн нэрэмжит шагнал болон ЦОМ.
 
6. НААДМЫН ХУВААРЬ
6.1    "Улаанбаатар би чамд хайртай" ухаалаг гар утас видео наадам нь доорх хуваарийн дагуу явагдана:
2012.10.01 - 2012.10.10    Бүртгэл
2012.10.02 - 2012.10.20    Бүтээл хийх
2012.10.20    Бүтээл өгөх
2012.10.21    Facebook - дээр бүх бүтээлийг байруулах
2012.10.21 - 2012.10.28    Шалгаруулах
2012.10.29    Шагнал гардуулах ёслол
www.cagfilm.com
УТАС: 8809 3456

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top