Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

12.00 цагаас МАН-ын төв байранд ”Мэдээллийн цаг” болно. МАН-ын шинэ бүтэц бүрэлдэхүүн, хэлтэс албадын дарга нарын чиг үүргийн талаар болон цаг үеийн мэдээллээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар мэдээлэл хийнэ.

11.00 цагаас Иргэний танхимд Ерөнхийлөгчийн тамгын газар, Ардчилал болон сонгуулийн дэмжих олон улсын хүрээлэн /IDEA/ хооронд байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

14.00 цагаас “Шинэчилж шийдье-222” уулзалт ”Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд Иргэний танхимд болно.

11.00 цагаас Монголд орчин үеийн хэвлэх үйлдвэр үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбооноос Үндэсний номын сангийн сан хөмрөгт 5000 орчим номыг хандивлана. Хандивын арга хэмжээ Үндэсний номын сангийн гадна талбайд /Б.Ренчиний хөшөөний дэргэд/ болно.

-Өнөөдөр Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдана. 

"Монгол ньюс" мэдээллийн төвд:

11.00 цагт Монголын барилгачдын холбоо, Италийн барилгын зөвлөх компани хамтран барилгын салбар дахь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт Хэнтий аймгийн прокурор, мөрдөн байцаагчид гэмгүй иргэнийг хилс хэрэгт яллаж байгаа хэргийн талаар өмгөөлөгч Ч.Энхээ мэдээлэл хийнэ.

13.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэл болон Ахмадын зөвлөлөөс хэвлэлийнхэнд хандлаа. Тэд тус эмнэлгийн шинэ барилгыг оффисын зориулалтаар ашиглах тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн аман шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж.

14.00 цагт Чингэлтэй дүүргийн АН-аас орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top