Өнөөдөр Хүний эрхийн үндэсний комисс "Уул уурхайн бизнес ба хүний эрхийн тулгамдсан асуудал”сэдвээр олон улсын бага хурал зохион байгуулахаар болжээ. Хуралд Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөллүүдээс оролцох бөгөөд яамдаас гаргасан судалгааг танилцуулах аж.
Мөн энэ үеэр “Рио Тинто” группын орон нутгийн харилцаа хариуцсан захирал Брюс Харви өөрийн группын хүний эрхийн талаарх бодлогоо сонирхуулах гэнэ. Хурал өнөөдөр 11 цагаас “Blue sky” цамхагт эхлэх бөгөөд маргааш буюу 10-р сарын 11-ний өдөр үргэлжлэх юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )