Налайхын уурхайд осол гарч таван хүн эмнэлэгт хүргэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайд осол гарч, хувиараа нүүрс олборлож байсан таван хүн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ. Тус осол өнөөдөр 11.00 цагийн орчим гарсан гэнэ. Ослын гол шалтгаан нь агаар дамжуулагч насосны тог тасарснаас хүмүүс агааргүйдэж, ухаан алдсан гэж холбогдох албаныхан тайлбарлаж байна. Тэднийг Налайх дүүргийн эмнэлэгт яаралтай хүргэсэн ч нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа ажээ.

Ослын газар Уул уурхайн аврах ангийн бие бүрэлдэхүүн ажилласан бөгөөд хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байгаа аж. Өвлийн улирал хаяанд ирсэн үед Налайх дүүргийн дийлэнх иргэд аюултай орчинд гар аргаар нүүрс ухаж түүнийгээ борлуулж амьдралаа залгуулдаг. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн осол аваар Налайхын уурхайн цооногуудад байнга гардаг болсон нь тус уурхайн амыг ажиллуулдаг хувь хүн, албан байгууллагуудын хариуцлагагүй явдал юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top