Монголбанкны ерөнхийлөгч, Уул уурхайн сайд хамтарсан тушаалд гарын үсэг зурна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

“Стратегийн бүтээгдэхүүний санхүүжилтийн схемыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай” Монголбанкны ерөнхийлөгч, Уул уурхайн сайд хамтарсан тушаалд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр 13:30 цагаас Уул уурхайн яамны хурлын зааланд болно. Энэхүү дэд хөтөлбөр батлагдсанаар нефтийн бүтээгдэхүүн импортлогчид бага хүүтэй санхүүгийн эх үүсвэртэй болж, нефтийн бүтээгдэхүүний нөөц нэмэгдэж, валютын ханшийн нөлөөлөл багасч, жижиглэнгийн үнэ тогтворжих ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top