БНХАУ-ын хойд хэсэг, Өвөр Монголын өөртөө засах орны нутгаас их хэмжээний ураны нөөц илрүүлсэн тухай тус улсын Газар нөөцийн яамнаас мэдээлэв. Одоогоор тус ордын нөөцийг 51 тэрбум тонн гээд тогтоосон нь дэлхийд хамгийн томд тооцогдох ураны орд болно гэдгийг "China daily" онцолжээ. Уг ордод 10 сарын турш 500 мэргэжилтэн ажиллаж өрөмдлөг хийн, судалгаа явуулсны дүнд анх удаа албан ёсоор зарлаж буй нь энэ аж.
2008 онд Хятад улс 10.000 тонноос дээш нөөцтэй ураны элсэн ордыг Шинжаан-Уйгарын нутагт нээж байжээ. БНХАУ нь атомын цахилгаан станцын тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд хэрэгцээт уранаа Казакстан, Намиба, Австрали, Узбекистанаас авдаг байна.
Эх сурвалж: Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 0 )