"Xstract" компанийн үнэлгээгээр, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Aspire Mining””-ийн 100 хувь эзэмшдэг коксжих нүүрсний Овоот ордын боломжит нөөц 23 орчим хувиар нэмэгдэж, 219 сая тонн болжээ. Энэ нь өмнө явуулсан судалгаанаас 41 сая тонноор өссөн үзүүлэлт юм байна. Ингэснээр уг ордод үйл ажиллагаа явуулах хугацаа уртасч 20 жил болох аж.
Тус компанийнхан "Овоот нь Тавантолгойн дараа орох Монголын хоёр дахь том нөөцтэй орд" гэж мэдээлэв. Мөн "Mongolian mining corporation"-bi эзэмшдэг 139 сая тоннын нөөцтэй Ухаа худагийн орд гуравдугаарт эрэмбэлэгддэг гэлээ.
Эх сурвалж: Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 0 )