“Индианчууд биднээс үүсэлтэй, монголчууд бид америкийг нээсэн”

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

АЛТАЙН ХҮН ЭХ ҮНДЭСТЭН

Монголчууд Америкт анх очсон гэж бид ярьдаг боловч энэ нь бүрэн гүйцэд батлагдаагүй өнөө хүрсэн юм. Тэгвэл одоо батлагдаж байна. Индианчууд биднээс үүсэлтэй, монголчууд бид америкийг нээсэн гэдэг нь шинжлэх ухааны хувьд ямар ч эргэлзээгүй батлагдаж байна. Монгол монголдоо манай Алтайгаас очсон байна. Энэ тухай товч өгүүлсү…

Америкийн генетикч эрдэмтдийн хийсэн шинэ нээлт дэлхийг шуугиулж байна. Хойт Америкт амьдарч байсан эртний хүмүүсийн өвөг дээдэс 5000 орчим жилийн ирсэн гэдгийг түүхчид нэлээд эрт тогтоосон юм. Гэхдээ яг барин тавин баримт нотолгоо байхгүй учраас баахан маргаан болдог байв.
Гэтэл ийм дүгнэлтэд саяхан Канад дахь Британийн Колумбын хойт эрэг дээрээс энэ газар амьдарч байсан, эртний хэд хэдэн овогт хамрагдаж байсан хүмүүсийн үлдэгдэл олдворын ДНК-г харьцуулан судалсан эрдэмтэд хүрчээ.
Энэ нээлт индианчуудын өвөг дээдсийг судлахад эргэлт гаргажээ. Мичиганы Их Сургуулийн генетик судалгааны энэ үр дүнгээс үзэхэд орчин үеийн индиан, эскимосчуудын өвөг дээдэс Зүүн Хойт Азиас 12 мянга гаруй жилийн өмнө алга болсон “Берингийн гүүр”-ээр дамжин Америкт нүүн хүрчээ. Тэр үед Берингийн хоолойн оронд Америк Азийг холбосон өргөн хүзүүвч байжээ.
Энэ нь бидний “сайн мэддэг” дүгнэлт мэт санагдавч шинжлэх ухааны хөтөлбөргүй нотолгоонд тулгуурлаж байгаагаараа шинэ бөгөөд хосгүй юм.
Үүнтэй зэрэгцээд Оросын ШУА-ын Цитологи, Генетикийн Институтын эрдэмтэд оролцсон олон улсын судлаачдын баг анхны америкчуудын генетик эх орон бол Алтай юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэр эрдэмтдийн үзэж байгаагаар 20-25 мянган жилийн тэртээ индианчуудын өвөг дээдэс Алтайгаас гарч, Сибирийг эзлэн нутагшаад, эцсийн дүнд Америкт хүрсэн байна.
Энэ нь Оросын Горный Алтайд байх Денисовын агуйгаас олдсон Алтайн хүний судалгаанаас гарсан дүгнэлт гэж би ойлгож байна. Энэ талаар би хэд хэдэн өгүүлэл бичсэнийг манайхан санаж байгаа байх…
Монгол бол дэлхийн хүний Эх голомт, Эх иргэншил гэсэн дүгнэлт гарахад тун ойрхон болжээ.
Индиан ард түмний түүхийг судлахад генетик судалгаа ихээхэн хувь нэмэр оруулж байгаа аж. Судлаачид өмнөд алтайчуудын Y хромосомд эхийн талын Q шугамаараа язгуур америкчуудын ДНК-д байдаг өвөрмөц мутацыг илрүүлсэн байна.
Орчин үеийн бүх уугуул америкчууд 20.000 жилийн өмнө Берингийн хоолойг гатлан ирсэн зургаан эмэгтэйгээс ураг төрлийн ул мөрийн эхтэй гэдгийг дараагийн судалгаа харуулсан байна. Гэхдээ илүү нарийн өгөгдөл олж авах нь нэн эрдэмтдэд хүндрэлтэй аж. Энд зургаан эмэгтэй гэдгийг яг “зургаан монгол эмэгтэй” гэж шууд утгаар ойлгож болохгүй байх, харин Монголын Алтайгаас нүүдлийн эхээ авч Берингийн хоолойг гаталж Америкт очсон Алтай гарлын 6 индиан овгийн эх (эхлэл) гэж ойлговол шинжлэх ухаанд арай дөхөм болно.
Асуудал юундаа байдаг гэхээр колоничлолоос болоод европ эрэгтэйн ген индиан эмэгтэйн гентэй ихээхэн холилдож, улмаар геномоос нь бүтэн ДНК гарахгүй, Y хромосомд нь (эр) европын эр маркер илүү их болсонтой холбоотой юм гэнэ.
Гэхдээ америкийн эрдэмтэд энэ асуудлыг шийдэх арга олж байгаа юм байна. ДНК-ын зөвхөн эмэгтэй шугамыг судлахын тулд бүрэлдэхүүндээ европ маркер агуулаагүй зөвхөн эмэгтэй ДНК-ын хэсгийг судлах гэж Иллинойсын Их Сургуулийн молекулын антропологич Рипан Малхай зөвхөн эхийн талаас удамшдаг митохондриал ДНК-нд анализ хийсэн байна.
Судалгааны зорилгоор эрдэмтэд Британийн Колумбын хойт эргээр өнөө үед амьдарч байгаа Tsimshian, Haida, Nisga’а овгуудын 60 гаруй хүнээс ДНК цуглуулжээ.
Авсан дээжээ эртний дөрвөн хүний үлдэгдэл шүдний митохондриал ДНК-тай харьцуулж үзжээ. Туршилтын яснууд нь Британийн Колумбийн Люси арлын (Lucy Islands) нэгэн дээр эртний бууцны ойролцоогоос олдсон юм. Нөгөө хоёр яс нь Британийн Колумбийн Дож (Dodge Island) арал дээрээс олдсон бөгөөд тус бүр 5000 ба 2500 жилийн өмнө амьдарч байжээ.
Судалгааны дүнд Tsimshian ба Nisga’a овгийн амьд гурван төлөөлөгчийн ДНК нь Дож арал дээрээс олдсон араг ясныхтай адил байгааг нотолсон байна. Түүнээс гадна уг судалгаагаар эртний гурван араг ясны ДНК нь наад зах нь одоо амьдарч буй аль нэг хүнийхтэй таарч байгааг аж.
Молекулын антропологич Рипан Малхай: ”5000 жилийн өмнөх, голоцены дунд үеэс эхийн шугамаар эхлэлээ авсан амьд холбоо өнөө амьдарч буй индиан аймгуудтай биднийг холбож байгааг бид олж тогтоолоо” гэж дүгнэж байна.
Уг судалгаанд шууд оролцоогүй Иллинойс дахь Баруун-Хойт Их Сургуулийн антропологийн генетик Женнифер Рафф: эрдэмтэд эртний хүн хийгээд Америкийн баруун хойт эргийн одоогийн оршин суугчдын ДНК-г олсон явдал нь онцгой сонирхол төрүүлж байна гээд: ”Энэ нь энэ бүс нутгийн суурьшилд урт удаан тасралтгүй залгамжлал байсаар ирснийг харуулж байна” гэж дүгнэжээ.
Умарт Британийн Колумбийн Музейн ажилтан, түүхч Сьзан Марсден “Индианы ийм нийтлэгийн түүх нь аман домог ярианд үлддэг бөгөөд, эндээс эхийн шугамаар удамшдаг явдлыг судалж болно, эдгээр аман ярианаас энэ бүс нутагт сүүлийн 5000 жилд болсон их нүүдлийг мөшгөн судалж болно” гэж хэлсэн байна.
Рипан Малхай, түүний баг судалгаагаа гүнзгийрүүлж индианы аман яриа, бүс нутгийн генетик түүхийн огтлолцол дээр асуудлыг судалж байгаа аж.
Эндээс дараах дүгнэлтийг бүрэн үндэстэйгээр хийж болно:
Нэг. 40.000 жилийн өмнө неандерталь, орчин үеийн хүнтэй зэрэгцэн Алтайн хүн гэсэн нэгэн салаа амьдарч байсныг эрдэмтэд нотолсон. Алтайн хүн түүнээс ч олон мянган жилийн өмнө Монгол нутагт өнө удаан тогтвортой суурьшин байжээ.
Хоёр. Манай Алтайд хүний үүслийн гурван салаа зэрэгцэн оршиж байжээ. Өөрөөр хэлбэл хүний үүслийн нэгэн том голомт манай Алтай буюу Монгол нутаг болох нь ямар ч эргэлзээгүй байна.
Гурав. Энд 43.000 орчим жилийн өмнө нохойноос эхлээд гэрийн тэжээмэл амьтдыг анх бий болгожээ. Өөрөөр хэлбэл Монгол нутагт мал аж анх үүсчээ. Учир нь энд байгаа аргал угалз, янгир, хулан тахь, хавтгай, чоно зэрэг нь ийм дүгнэлт хийх боломж олгож байна. Гэрийн тэжээмэл болж болохуйц бүх амьтан нэгэн зэрэг хүнтэй ойр байх нутаг Монгол Алтайгаас өөр байхгүй санагдана.
Дөрөв. Монгол нутгаас хүн төрөлхтний их нүүдэл эхэлсэн ба түүний нэг чиглэл нь Сибирээр дамжин Америк хүрсэн байна. Мөн нүүдлийн өөр чиглэлүүд байсан нь ямар ч эргэлзээгүй. Таамаглалт нэгэн чиглэл нь Зүүн-Өмнөд Ази болно.
Дөрөв. Их Нүүдлийн түрүү хэсэг нь л Америк хүрсэн ба замдаа иргэншлийн өөр олон голомт үлдээсэн нь бас л ямар ч эргэлзээгүй байна. Мөн их нүүдлийн чиглэл ганц Америк байгаагүй гэдгийг нотлоход “их амархан” юм.
Тав. Иймээс Монгол нутгийг ЭХ ГОЛОМТ, Монгол үндэстнийг ЭХ ҮНДЭСТЭН, Монгол иргэншлийг ЭХ ИРГЭНШИЛ гэж үзэж бүрнээ болно.
Энэ мэдээг боловсролтой гэж бодсон хэд хэдэн нөхөрт дуулгав. Хоёрхон нөхөр “ойлгов” бусад нь “монгол сэхээтний” сурсан зангаараа өөдөөс ингэж “номлов”: “Энийг би аль дивангалавт мэддэг байсан юм. Наад хэдэн америк, оросууд чинь индиан, монгол хоёр “хөх толботой” гэдэг хэний ч “мэдээж юм” ярьж байна. Юу нь сонин байгаам ?!”
Сэхээтнүүд нь ингээд солиороод байхаар нөгөө лам бөө, ид шидтэнгүүд нь бүүр галзуурах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ тэднийг ганц ч болов нээлт хийж байсныг би л лав санахгүй байна. Мөн цаашид “нээлт” хийнэ гэдэгт найдах ямар үндэслэл байхгүй юм…
Ер нь бол нээлтийг нэг хэсэгтээ төөрөлдөж болох ч зөвхөн шинжлэх ухаан л хийдэг юм…
Өмнө нь Төв Азиас хүн нүүсэн гэсэн таамаглал байсан болохоос яг Алтайгаас гэсэн баттай нотолгоо байгаагүй, мөн индиан монгол хоёр генийн удамшлын хувьд нэг гаралтай гэдгийг одоо л бүрэн баталж байна…

Шинжлэх ухаанаас хэдэн зуу, магадгүй мянган жилээр хоцорчихоод дандаа ингэж солиорч, мэдэмхийрч, хоосон цэцэрхэж байдаг тэнэг мангуу зангаа татах хэрэгтэй ш дээ, хэрэгтэй ш дээ, монгол сэхээтнүүд…
Энд генетикийн орчин үеийн судалгааны гайхамшигт үр дүн ярьж байна, шинжлэх ухааны асар ирээдүйтэй чиглэл ярьж байна, Монгол үндэстэнд хамгийн амин чухал нээлт гараад байгааг ярьж байна гэдгийг энэ дашрамд анхааруулах гэсэн юм…
Судлаач Х.Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jpn(118.9.157.174) 2023 оны 02 сарын 06

Mongol ovogton Indian ovogton neg uvug deedestei gevel iluu tohiromjtoi yum daa.

1  |  0
zochin(77.252.70.213) 2024 оны 04 сарын 12

mongolchuud mini bolildoo bvgdiig mongoltoi holboh gej ydah yum svvliin ved 1 ih tvvh yarisan hvmvvs oor ch yarih yum bhgui yum chin tegelgui yaah we oor ulsuud sonsuul ineed ni hvrch bgaa bh daa

1  |  2
Enita(109.129.183.171) 2013 оны 08 сарын 02

Ene chin ali deer uyed 50 Jiliin omno batlagdsan zuil shuu dee: Harin Yaj amerikad nuudellej ochisoniig ni oloh gen gazar zuin holbootoi sudalgaa hiij baisan: Zovhon indian bish mongol torohtoi buh humuusiig chin delhii dee rmongol garaltai gedgiig ni batalsan baidag shuu dee.

0  |  0
Buyanhishig(202.179.27.218) 2013 оны 08 сарын 02

Mongolchuud olon myangan jiliin umnu Beringiin hooloigoor damjin Americ Uls hursen ter ni odoogiin Indianchuud gej heljbichsenanhnii hun bol SHUA-iin Gazarzui Tsebdeg sudlaliin hureelengiin erdemshinjilgeenii ahlahajiltan Ochiriin Namnandorj gedeg hun 1970-aad oniin suulcheer bichij baisan yumaa. Ter hunii taamaglal debshuulj baisniigmedehhunolon bii.

0  |  0
setgel(202.70.46.201) 2023 оны 09 сарын 27

Хийж бvтээсэн юмгvй улс vvх тvvхээрээ спгсуурнаа гэж...

0  |  1
Zochin(122.201.20.226) 2013 оны 08 сарын 02

Ganaa.mn-s unshaarai.

0  |  0
уншигч(202.170.85.26) 2013 оны 08 сарын 02

Ийм нийтлэл уншсан даа маш таатай байлаа. Энэ хүний нийтлэлүүдийг хаанаас уншиж болох бол?

0  |  0
Top