ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана, луу жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 20

Аргын тооллын 5 сарын 20, Сумъяа гараг. Билгийн тооллын 12

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ХӨХ БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
  • Наран ургах, шингэх: 05.07-20.30
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 5 сарын 20, Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Тэргүүн дагуул одтой, хөх бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өчүүхэн дүүрэн болох улирал (21ц 19м) эхлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top