Израилын дайны үеийн танхимын сайд Бенни Ганц хэрэв Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дайны даарах Газын зурваст явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулахгүй бол огцрохоо мэдэгджээ.
Тэрбээр Нетаньяхуугаас зургаадугаар сарын 8-ны дотор зургаан стратегийн зорилгод хүрэх төлөвлөгөөг танилцуулахыг шаарджээ. Үүнд барьцаанд байгаа хүмүүсийг суллах, Хамасын засгийн газрыг унагах, Газын зурвасыг цэрэггүй бүс болгох, зурваст хяналтаа тогтоох, АНУ, Европ болон Арабын улс орнуудын дэмжлэгтэй иргэний засаг захиргаа байгуулах зорилго юм.
“Хэрэв Нетаньяху фанатуудын замыг сонгож, үндэстнээ ангал руу хөтөлбөл бид засгийн газраас явахаас өөр аргагүйд хүрнэ. Бид ард иргэдийнхээ дэмжлэгээр ард түмний итгэлийг хүлээсэн засгийг газрыг бүрдүүлэх болно” гэж Ганц хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Биньямин Нетаньяхугийн зүгээс энэхүү шаардлага нь Израилын ялагдал, барьцаанд байгаа хүмүүсээс татгалзсан, Хамасыг засгийн эрхэнд үлдээсэн, Палестины төрийг байгуулахыг дэмжсэн явдал болно хэмээн онцолжээ.
Газын зурвас дахь дайнтай холбогдуулан Израилд улс төрийн хурцадмал байдал үүсээд байна. Ганцын мэдэгдлээс хэдэн хоногийн өмнө Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант Нетаньяхуд хандан, Израил Газын зурваст өөрийн иргэний эсвэл цэргийн эрхийг тогтоохгүй гэдгээ амлахыг шаардсан билээ. Галант, Гланц хоёр Газын зурваст цэргийн хяналт тогтоосноор Израилын аюулгүй байдлыг илүү эрдэлд оруулна гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )