Уурхайд дарагдсан хүмүүсийн амийг аварлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 03

Налайх дүүрэг дэх Уул уурхайн албаныхан нурангид хаагдсан таван хүнийг аварчээ. Тус албанд энэ сарын 1-ний 23.50 цагт уурхайд хүн дарагдлаа гэсэн дуудлага ирсэн байна. Аврагчид газар дээр шуурхай очиход нүүрсний амнаас хойш 50 метрийн зайд нуранги үүсч, хүмүүс цаана нь боогдсон байжээ. Аврагчид нуранги үүссэн амны зэрэгцээх амнуудыг олж нүхлэн 02.00 цагийн үед нурангид хаагдсан хүмүүст тусламж үзүүлсэн аж. Нурангид хаагдсан иргэд 21-51 насны эрчүүд байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top