Интернет гэдэг үгийг Google -гүйгээр төсөөлшгүй. . Google анх хайлтын системийг танилцуулсанаас хойш хайлтын арга хэлбэрээ сайжруулсаар ирсэн билээ. Дуу хоолойгоор, мөн Doodles гэх мэт олон хэлбэрээр хайх боломжийг Google олгосон байдаг.
Тэгвэл Google дуу хоолойгоор хайлт хийдэг системээ илүү сайжруулан шинэчилжээ. Google Now үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байна. Энэхүү үйлчилгээг хамгийн түрүүнд Moto X дээр танилцуулж байсан юм.
Харин энэ удаа Chrome хөтөч дээр энэхүү боломжийг нээж өгчээ. Та ямар ч гар ашиглахгүйгээр дуу хоолойгоороо ярьж хайлт хийх боломжтой юм. Харамсалтай нь монгол хэл байхгүй учраас англи хэлээр л ярих хэрэг гарна.

Сэтгэгдэл ( 1 )
tusuulshgui gej bichdeg yum shuu de. Ish chaavaas daa hel ch gej hel bichih ch gej bichih setguulch ch gej setguulch bolj de ene Mongol orond maani yu l nuurleed bna da:(